Цус, цусан бүтээгдэхүүний 7-10 хоногийн нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
                                                                    Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цусны салбар төв өнгөрсөн онд 500 орчим донороос цус цуглуулж, нийт 280 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Тус төв нь 9 төрлийн
цус, цусан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагыг
цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Одоо 7-10 хоногийн нөөцтэй байгаа аж.  
Цус сэлбэлт
судлалын үндэсний төвийн санаачилгаар сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр”
тохиодог. Энэхүү өдрийн үйл ажиллагааг дэмжиж,  өчигдөр 10 орчим донор цусаа бэлэглэж, 30 хүнд
амьдрал бэлэглэжээ.  
        Ulaanbaatar