Бүсийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Говь-Алтай аймагт болсон өсвөрийн төгөлдөр
хуурчдын баруун бүсийн аварга шалгаруулах "Зулай цагаан Алтай" уралдаанд
амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Тус уралдааныг Говь-Алтай
аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай чуулга”, “Хаан хуур” сургалтын төв хамтран энэ
сарын 3-ны өдөр зохион байгуулжээ. Үүнд Баян-Өлгий аймгаас 8 хүүхэд оролцсон
байна.
Уралдаанд:
 - 15-17
насны ангилалд Э.Уран 1 дүгээр байр; 
 - 9-11 насны ангилалд Х.Ерасыл 2 дугаар байр;
 - 6-8 насны 
ангилалд А.Амина 2 дугаар байр;
 - 12-14 насны ангилалд А.Жансая 3 дугаар байр;
 - 15-17 насны ангилалд Т.Болор-Эрдэнэ тусгай
байр;
 - 9-11 насны ангилалд А.Айжарых тусгай байр
эзэлжээ. Сурагчдыг Л.Бибигүл багш бэлтгэж уралдаанд оролцуулсан аж. 
Засаг дарга
Д.Бауыржан төгөлдөр хуурчдад баяр хүргэж, тэднийг “Найрамдал” хүүхдийн зусланд
амраахаа илэрхийллээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    