Дарханы наадам үндэсний сурын харваагаар эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-19 01:45:20

Дархан-Уул аймгийн үндэсний баяр наадам Эрийн гурван наадмын нэг болох “Үндэсний сурын харваа”-гаар 18-нд эхлэж “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д нээлтээ хийв.

Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буй учраас улсын алдарт харваачид олноор оролцож хурсан олныг баясгаж байв. Эрийн хүч, ухааны цараа, эрхийн чивчирээ үзүүлэхээр Монгол улсын Даяар дурсагдах Дархан мэргэн Ш.Даваахүү, Улсын гарамгай мэргэн Х.Оюунчимэг, Улсын хошой мэргэн С.Энхтунгалаг нарын улсын цолтой есөн харваач, 36 спортын мастер, 12 дэд мастер, 11 аймгийн мэргэн болон 200 гаруй залуу харваачид оролцож байна. Халх сур харваанд эрэгтэйчүүд 75 метрт, эмэгтэйчүүд 65 метрт тус тус цэц мэргэнээ сорьдог. Хүннүгийн үед сурын харвааг эрийн гурван наадмын төрөлд багтаажээ. Их Монгол улс 1224 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Буга Сочих хэмээх газарт болсон наадамд Хасарын хүү Эсэхий мэргэн 335 алд буюу 502.5 метр газраас байг амжилттай харваснаар түрүүлж байсныг түүхэнд тэмдэглэжээ. Энэ нь сурын харвааны түүхэн дэх хамгийн хол зайд амжилттай харвасан тохиолдол гэдгээрээ олон улсын судлаачдын сонирхлыг татдаг аж.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

相关新闻