"Bank of America" банкны орлого 19 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /ВВС/. Хүүгийн түвшин тогтмол бага байгаа нь банкны зээлийн бизнест сөргөөр нөлөөлж байгаа шалтгаанаар энэ оны хоёрдугаар улиралд орлого 19 хувиар буурлаа гэж АНУ-ын “Bank of America” мэдэгджээ.
Тус банк энэ оны 4-6 дугаар сард 3.89 тэрбум долларын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 тэрбумаар буурсан үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч “Bank of America”-гийн хувьцаа 1.8 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас зөрж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн систем буюу Төв банкны явуулж буй хүүгийн түвшинг бууруулах бодлого нь Америкийн банкуудын ашиг буурахад нөлөөлжээ.
Бидний хувьд нэгэн хүнд улирал өнгөрлөө гэж “Bank of America” банкны гүйцэтгэх захирал Брайан Мойнихан мэдэгдсэн байна.
Харин тус банкны үйл ажиллагааг өөдрөг харагдуулж байгаа нэг зүйл бол худалдааны орлого юм. Их Британи ЕХ-ноос тусгаарлах асуудлаар санал хураалт явуулснаас хойш “Bank of America”-гийн дэлхий даяарх худалдааны хэлтсийн орлого нь энэ оны хоёрдугаар улиралд 12 хувиар өсч, 3.8 тэрбум долларт хүрчээ.
Үүний зэрэгцээ тус банк зардлаа танах зорилгоор салбаруудынхаа тоог цөөлж, орон тоог цомхотгож байна. Одоогийн байдлаар тус банкны 6000 ажилтан халагдаж, 108 салбар хаагджээ..
Д.Нямтулга