ХАА-н сайдын нэрэмжит грантад шалгарсан бүтээл тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-01 18:20:18

Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаалаар салбарын судалгаа, хөгжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний ажилд грант олгох журмыг баталж, энэхүү шагналыг жил бүр олгодог.

Энэ жилийн грантад мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн 10 бүтээл иржээ.

Эдгээр бүтээлээс эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлага, бүтээлийн үр дүнгийн зах зээлд өрсөлдөх чадвар, технологийн түвшин, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чадамж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах түүнээс гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал, технологийн багтаамж зэрэг шалгуурыг хангасан байдлаар нь шалгаруулсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2015 оны А-116 дугаар тушаалаар Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Нямбат удирдагчтай “Бэлчээрийн мал аж ахуйн математик шинжилгээ, прогноз”, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Мижиддорж удирдагчтай “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөрс хамгаалах элдэншүүлэггүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” сэдэвт бүтээлд Грантын шагналыг олгохоор шийдвэрлэжээ.

相关新闻
注释