Анхдугаар хуралдааныг 3 хоног завсарлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАймгийн ИТХ дахь МАН- ын бүлэг анхдугаар хуралдааныг 3 хоног завсарлуулав. Завсарлага авч байгаагаа МАН- ын бүлгээс тайлбарлахдаа, бүрэн эрх нь дуусгавар болж буй ИТХ- ын дарга тамгаа цоожилж явсан нь анхдугаар хуралдаанаас гарах тогтоол шийдвэрийг хүчин төгөлдөр болгож баталгаажуулах нөхцөл бүрдэхгүйд хүргэж байна гэв.
Тамгагүй ийм нөхцөлд хуралдааны хэлэлцэх асуудлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдаанаар хурлын дэгийг баталж, намууд бүлгээ байгуулан, ИТХ- ын дарга болон тэргүүлэгчдийг сонгож, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх байсан. Хуралдаанаар эхний хоёр асуудал буюу хуралдааны дэгийг баталж, хуралдаанд хүрэлцэн ирсэн МАН- ын төлөөлөгчид ИТХ дахь намын бүлгээ байгуулснаа мэдэгдсэн. Харин ИТХ- ын дарга сонгох асуудлыг хэлэлцэх болоход МАН- ын бүлэг ийнхүү завсарлага авсан юм. Анхдугаар хуралдаан долдугаар сарын 22- ны 10 цагт үргэлжлэхээр болов.
Т. Отгонтуяа