Малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-20 08:25:03

Энэ оны долдугаар сарын 16-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг  Муу хөөт  хэмээх газар  малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.

Халдвар авсан байж болзошгүй малаас дээж авч улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь  батлагдсан аж.

Тиймээс тус аймгийн Сүмбэр сумын Засаг дарга  захирамж гаргаж өвчний голомт бүхий газарт хорио цээрийн дэглэм тогтоож,  голомтын бүсэд дөрвөн постыг ажиллуулж буй.

Мөн үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 19-нд  Дорноговь  аймгийн Онцгой комисс хуралдаж наадмаар гадны аймгаас адуу мал ачиж ирүүлэхгүй байх, түүхий эд малын хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллахаар болов. Учир нь тус аймгийн баяр наадам 7 дугаар сарын 30-31-нд болох юм.

Х.Эрдэнэбулган 

 

相关新闻