Ажлын хэсэг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-20 09:45:07

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан долдугаар сарын 19-нд болов. Хуралдаанаар ман эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг нэмэгдүүлэх саналыг хэлэлцэж Ажлын хэсэг байгуулж ажиллах тухай ИТХ-ын дарга захирамж гаргалаа.

Ажлын хэсэг малчин иргэдтэй уулзаж, санал асуулга авах, сумын хувийн мал эмнэлэг, аймгийн ХХААГ-ын болон Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцахаар Айраг, Алтанширээ,Дэлгэрэх, Сайншанд сумдад өнөөдрөөс эхлэн  ажиллаж байна.

Мөн судалгааны үндсэн дээр жишиг үнийг тодорхойлж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах юм.

Өмнө нь 2012 онд Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг  үнийг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс баталж мөрдүүлж ирсэн бөгөөд бод малыг эрүүл мэндийн үзлэгт оруулахад малчнаас 1000 төгрөг, лабораторийн шинжилгээний дээж авахад 350 төгрөг гэх мэтээр тогтоож байжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻