Сумын ИТХ- ын сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬҮндэсний Аудитын газрын харъяа Дундговь аймгийн Аудитын газрын тэргүүлэх аудиторын тушаалаар сумдын ИТХ- ын ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо. Сонгуульд нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 61 сая төгрөгөөр, нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэр бүрээр ялгаатай тогтоосон байна.
Тодруулбал, Адаацаг, Хулд, Өлзийт сумын сонгуульд нэр дэвшигчид 6 сая, Баянжаргалан, Цагаандэлгэр, Өндөршил суманд 4 сая, Говь- Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан- Овоо суманд 5 сая төгрөгийг тус тус зарцуулна. Хөдөөгийн хамгийн том сум болох Эрдэнэдалайн ИТХ- д нэр дэвшигчид дээд тал нь10 сая төгрөг зарцуулах бол аймгийн төв буюу Сайнцагаан суманд нэр дэвшигчдийн зардлыг 16 сая төгрөгөөр тогтоожээ.
Энэхүү зардлын дээд хэмжээ Сонгуулийн хуулийн 43.6, 45.7, 47.10 дахь заалтыг нам, эвсэл, нэр дэвшигчид хэрэгжүүлэхдээ баримтлан ажиллахыг Тэргүүлэх Аудитор тушаал болгосон байна.
Т. Отгонтуяа