УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-21 15:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН өчигдөр хилийн тэг цэгээс нийт 57 чингэлэг ачаа барааг татан аваад байна. БНХАУ-ын хилийн Эрээн боомт болон манай улсын Замын-Үүд боомтын хилийн тэг цэгт 48 автомашинаас авсан дээрх чингэлгүүд нь төрөл бүрээс түүвэрлэсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байна. 


Ташрамд мэдээлэхэд Эрээн, Замын-Үүд автозамын боомтын хязгаарлалтыг энэ сарын 11-нээс түр хугацаанд нээн 10 хоног болж байна. Энэ хугацаанд нийт 418 тээврийн хэрэгслээр, 549 чингэлэг, 9857 мянган тонн ачааг нэвтрүүлэв. Боомтын үйл ажиллагаа хэвийн байдалд орж эхэлж байна.




相关新闻