Малчин өрхийн тоо өмнөх оноос 604-өөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД 
                                                                    Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 7936 малчин өрх аж төрж байсан. Тэгвэл энэ жил хийсэн судалгаагаар малчин өрхийн тоо 604-өөр нэмэгдэж, нийт 8540 болжээ.
Ташрамд, 2021 оны мал
тооллогын дүнгээр Ховд аймгийн мал сүрэг 3.6 сая толгойд хүрч, өмнөх оноос
9.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс нийт мал сүргийн хамгийн их
буюу 54.1 хувийг ямаа, хамгийн бага буюу 0.8 хувийг тэмээ эзэлж буй.   
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    