Аймгийн аваргуудын шагналыг энэ сарын 28-нд гардуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар энэ жилийн
аймгийн аваргаар шалгарсан малчид, тариаланчдын шагналыг аймгийн төвд
гардуулахаар төлөвлөж байна. Аймгийн хүндэт шагнал “Хөдөлмөрийн баатар З.Очирын
нэрэмжит шагнал”, “Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн аварга тариаланч” зэрэг
шагналыг энэ жил 50 шахам өрх, 20 гаруй малчин, тариаланчид хүртээд байна.
Орхон, Рашаант сумын аймгийн аварга малчид, тариаланчдын шагналыг аймгийн
удирдлагууд өнгөрсөн долоо хоногт
гардуулсан юм.
Ирэх баасан
гарагт аваргуудын шагналыг аймгийн төвд нэгдсэн журмаар гардуулахаар төлөвлөсөн
байна.