Хүнс, хөдөө аж ахуйн газар тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг
даргын Тамгын газар 2021 оны үйл ажиллагааны үр дүнгээр агентлагуудыг байр
эзлүүлсэн байна. Агентлагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ,
үнэлгээний дүнгээр Хүнс, хөдөө аж ахуйн газар тэргүүлж, Онцгой байдлын газар,
Татварын хэлтэс хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүний агентлагуудад шагналыг өнөөдөр гардуулж, “Айлчлан ирж буй “Сайжруулагч “ хэмээх усан бар жилдээ улам их амжилт гарган, төрийн ажлаа уялдуулж, хамтын ажиллагаагаа сайжруулан Булган нутгийнхаа хөгжлийг урагшлуулах бодлого баримталж ажиллах жил болгох”-ыг уриаллаа.