Халдварын нийт тохиолдлын 22 хувийг хүүхдүүд эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан бүрээр цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцан эргэж мэдээлдэг. УОК-оос ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж буйг анхааруулж байна. Тодруулбал, халдварын нийт тохиолдлын 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол өнгөрсөн 7 хоногийн мэдээллээр 22 хувьд хүрсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр авч үзвэл, өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх буюу 45.5 хувь нь 5-11 насныхны дунд коронавирусний халдвар илүү өртөх магадлал өндөр байна.
УОК болон ЭМЯ-наас
эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байгааг тэрээр мэдээллээ.
Ингэснээр нэгдүгээр сарын 18, 30-нд агаар, газрын ачаагаар татан авалт хийсэн.
Мөн 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар зорилтот бүлгийн 52 хувь нь цар
тахлын эсрэг вакцины III тунд хамрагдсан бол IV тунд 80 мянган хүн хамрагджээ.