Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-02-05 07:09:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар ялимгүй цас орно.

 

2022 оны 02 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 06-10 хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв

 

6-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6, 7-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

相关新闻