"Мэдээллийн агентлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хөгжлийн чиг хандлага" сэдэвт хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-07-21 15:18:58

МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойн хүрээнд "Мэдээллийн агентлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш болох гэж байна.

Эрдэм шинжилгээний хуралд МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг, орлогч дарга Ш.Батболд, "Улаанбаатар Эрдэм-Оюу их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Т.Баасансүрэн, нэрт нийтлэлч, эрдэмтэн, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Ч.Эрдэнэ, МОНЦАМЭ агентлагийн дарга асан С.Алтанцэцэг, МУИС-ын Сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор, дэд профессор Ч.Чойсамба нар илтгэл тавих юм. 

Эрдэм шинжилгээний бага хурал маргааш 11.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болно. 

Н.Туяа

相关新闻