Мал угаалгын ажлыг 25-наас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайхандулаан суманд мал угаалгын ажил хараахан эхлээгүй байна. Харин мал угаалга хийх бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар тус сумын ЗДТГ-ын дарга Т.Ганбат мэдээлэв.
Сумын ЗДТГ-аас ОНХС-гийн 9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улааншороот, Жаргалант, Цохиот багийн төвд мал угаалгын ванныг барьж ашиглалтад оруулсан бол шаардлагатай керолиныг татаж байгаа аж.
Тус сумын хэмжээнд нийт 154.502 толгой бог малыг угаалгад хамруулах бөгөөд угаалгыг энэ сарын 25-наас эхлэхээр төлөвлөжээ.
Х.Эрдэнэбулган