Хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдад шалгалтын ажиллагаа явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг Баянгол гэдэг газар энэ сарын 6-ны өдөр 9 уяач нийлж гурван насны бооцоот уралдаан зохион байгуулжээ. Нэр бүхий уяачдад Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг аж.