Цэцэг өвчний эсрэг вакциныг 370 гаруй мянган хонинд тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-21 16:28:42

Цагаандэлгэр сумын нэг малчин өрхийн 88 хонь цэцэг өвчнөөр өвчилсөн нь лаборторийн шинжилгээгээр батлагдаж, өчигдрөөс эхлэн тус сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.

Өнөөдөр дахин 20 хонинд өвчин илэрчээ. Аймгийн ХХАА- н газрын мал эмнэлгийн хэлтэс, сумын Мал эмнэлгийн мэргэжилтнүүд голомтын бүсэд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр вакцинжуулалт эхэллээ.

Гэхдээ вакциныг өвчний голомтоос эхлээгүй, өвчин тархахаас урьдчилсан сэргийлж, голомтын гадна бүс дэхь малаас эхлэн тарьж байгааг ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэл хэллээ.

Одоогоор 7000 тун вакцин бий бөгөөд үүн дээр нэмж вакцин захиалсан байна. Зөвхөн Цагаандэлгэр бус Баянжаргалан, Говь- Угтаал, Дэрэн сумын нийт 373 мянга 176 хониныг ойрын хугацаанд вакцинжуулахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар цэцэг өвчнөөр өвчилсөн 100 гаруй хониноос хоёр нь үхсэн, өвчин эхэлж илэрсэн малчин өрхийн 1280 гаруй хонийг угаалганд оруулаад байгаа гэлээ.

Т. Отгонтуяа

 

相关新闻