Дархлаажуулалтын суурин 110 цэг ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 110 цэгт 110 багийн 495 эмч, ажилтан ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах тул иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.