Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2025-10-10 11:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр 10 дугаар сарын 10-ны өдрийг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэж байна.


Энэ жил "Гамшиг, онцгой байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор хүмүүлэнгийн онцгой нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг түгээхэд анхаарч байна.


Хүмүүнлэгийн онцгой нөхцөл байдлын үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ дэлхий даяар нэмэгдсээр байгаа. Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал нь сэтгэл санааны хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Иймээс нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд сэтгэл зүйн хямралыг даван туулах, сэтгэлийн дархлаатай байх талаар төрийн албан хаагч, эрүүл мэнд, нийгмийн салбарынхан хамтран ажиллах нь үр дүнтэй. Нийтийг хамарсан онцгой үйл явдлын үед хүн бүр сэтгэл санаагаа анзаарч, энэ байдал өөрт нь яаж нөлөөлж буйг ойлгон, мэдрэмжээ илэрхийлж, даван туулах чадварт суралцах нь чухал юм.


Гамшгийн үед үүсэж болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар байгууллага бүр багтай, төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг, сургалт явуулах нь ач холбогдолтой аж. 

相关新闻