Ц.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-16 16:22:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол тамирчдын нэрс эцэслэн баталгаажлаа.


Гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан бол өчигдөр 17.00 цагийн орчимд ОУХМ Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажсан байна. Ийнхүү Б.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гарааны 1.2 км-ийн зайд уралдах юм.


 

Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, дээрх нормативыг биелүүлсэн байна.


Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаагаа оролцох гэж байна. Харин Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцсон. Улмаар “Бээжин-2022” цагаан олимпын авснаар гурав дахь паралимпын наадамдаа өрсөлдөх юм. Монголын гүйлтийн цанын паралимпын эрх авсан баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог удирдан бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.

相关新闻