Сум бүр ОНХС-ийн хэрэгжилт хяналтаа дэлгэрэнгүй тайлагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн 24 сум 2016 оны хагас жилд ОНХС-аар хийсэн ажлын тайлангаа хийлээ.
Энэ жил 2015 оны ОНХС-ийн сүүлийн санхүүжилт бүрэн хийгдээгүйгээс 24 сумд хийгдэхээр төлөвлөгдсөн 34 ажлын 18 ажил нь төсөв орж ирээгүй, 14 ажил нь хийгдэж эхлээд байгаа аж. Энэ жил хамгийн их төсөвт өртгөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэх нэр бүхий 7 сум, хамгийн бага буюу 478 сая төгрөгний өртөгтэй ажил хийхээр гурван сум төлөвлөжээ. Мөн үлийн цагаан хулгана устгалын ажлын үр дүн, Орон нутгийн төсвийн гүйцэтгэл, хяналтын талаарх тайлан, мэдээллийг сум бүр өөрсдийн орон нутагтаа жилд хоёр удаа иргэддээ тайлагнадаг уламжлалтай аж. Цаашид 2016-2016 онд Сум хөгжүүлэх сан болон ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудаа сум бүр эрэмбэлээд байна.
Завхан Б.Мягмарсүрэн