"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-07-22 12:31:22

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" /УБЦТС/ ТӨХК-иас цахим үйлчилгээ http://my.tog.mn сайтыг ашигладаг хэрэглэгчдийнхээ дунд урамшууллын аян зарлажээ. 

Цахилгаан эрчим хүчний дээрх цахим системд хэрэглэгч өөрийн танилуудаа урих ба уригдсан танил нь системд бүртгүүлсэн тохиолдолд урьсан хэрэглэгч урамшууллын 1, ашигласан тохиолдолд 2 оноо авах байдлаар аянд оролцох аж юм. Урамшуулал авч эхлэх босго оноо 30 байх бөгөөд босго оноогоо давсан хэрэглэгчдийн 1 оноог 500 төгрөг, 2 оноог 1000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 20-нд тооцож, 23-ны өдрийн дотор http://my.tog.mn/ -д бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж, олгох юм байна.

Аян зургадугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд УБЦТС ТӨХК-ийн бүх хэрэглэгч оролцох боломжтой аж.

Н.Туяа

相关新闻