Дорноговьд орон сууцны хороолол барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-23 22:02:52

 2016 оны  Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд тус аймгийн МАН ялалт байгуулж үнэмлэхүй олонх болсон.

Шинээр сонгогдсон  орон нутгийн удирдлагууд намынхаа мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу залуу гэр бүл, ахмадуудыг хямд үнэтэй орон сууцаар хангах ажлыг наймдугаар сарын 15-наас эхлэхээр болжээ.

 Төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч орон сууцны хороолыг барихдаа санхүүжилтийг хувийн хэвшлийнхэнтэй тохиролцож концессоор аль эсвэл бартераар шийдвэрлэх   зэрэг боломж нөхцлийн талаар  судлаж байгаа аж.

Харин орон сууцны хороолыг барихдаа ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль,  авто машины зогсоол, үйлчилгээний төвийг хамтад иж бүрнээр  нь барихаар төлөвлөж буйгаас гадна иргэдийн орлого, орон сууцны судалгаа тоо баримт, Сайншанд сумын дэд бүтцийн хүчин чадал,  хот байгуулах ерөнхий төлөвлөгөө зэргийг  ч судлаж байна.

Х.Эрдэнэбулган   

相关新闻