Хүүхдийн тасагт өдөрт 80-140 гаруй хүүхэд үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-28 17:20:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж байгааг Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгаас мэдээлэв. Тус тасагт өдөрт 80-140 хүүхэд үзүүлж байгаагаас 10-15 хувь нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ирдэг гэж хүүхдийн эмч хэлж онцоллоо. Өнөөдрийн байдлаар 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ихэвчлэн 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвдөж байгаа тул доорх зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд: Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх,

Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх,

Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,

Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх, биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух, хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах, хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах, гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийхийг зөвлөж байна.

Ташрамд дурдахад: Томуу, томуу төст өвчнийг үүсгэгч анхдагч шалтгааны 95% орчим нь вирус бөгөөд, 200 гаруй нэр төрлийн вирус амьсгалын замын хам шинжээр илрэх өвчин үүсгэдэг аж.

 

相关新闻