Өчигдөр 537 иргэн вакцин тариулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн
хэмжээнд
өчигдөр вакцины I тунд 26, II тунд 32, III тунд 277, IV тунд 252, нийт 537 иргэнийг хамруулав.
Вакцинжуулалт
эхэлснээс
хойш нийслэлийн
зорилтот
хүн амын 75.2
хувь нь I тунд, 72 хувь нь II тунд, 53.3 хувь нь III тунд, 6.2 хувь нь нэмэлт IV тунд хамрагдаад байна.
Зорилтот
бүлгийн буюу
3038 (25.5 хувь) жирэмсэн
эх,
12-15 насны
68.700 (77.3 хувь),
16-17 насны
27.077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Ташрамд дурдахад, Монгол Улс
коронавирусний вакцинжуулалтыг өнгөрсөн оны
хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Харин дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар,
дөрөвдүгээр тунг нэгдүгээр сарын 7-ноос хийж эхэлсэн
билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас
нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж
буй юм.