“Хохирогч” олон ангит кино үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-03-04 13:55:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит кино энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болно.  


Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар тогложээ. 

“17” продакшны уран бүтээлчид “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэнийн хувьд гадаадын цувралын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа онцолсон юм. Зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.

 


相关新闻