Хоёр аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 264 шинэ тохиолдол батлагджээ.
Сүүлийн долоо хоног дараалан халдварын тохиолдол 400-гаас доош тоотой бүртгэгдэж буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 132 нь Улаанбаатарт, 132 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 23 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин Өвөрхангай, Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.
Энэ хугацаанд коронавируст халдварын улмаас хүн нас бараагүй байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5772 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1840 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 523, хүндэвтэр 1127, хүнд 169, нэн хүнд оноштой 21 хүн байна.