Яруу найрагч Б.Жанатын "Хайр энэрлийн гэгээ" ном олны хүртээл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-06 17:22:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Яруу найрагч Бохашын Жанат агсны "Хайр энэрлийн гэгээ" /Рахман нұры/ ном хэвлэгдэн гарлаа.

Аймгийн Төв номын санд болсон номын нээлтэд яруу найрагчийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, уншигчдын төлөөлөл оролцлоо.

"Хайр энэрлийн гэгээ" номд яруу найрагчийн 2018 оноос насан эцэс болох хүртэлх хугацаанд /2020/ бичсэн шүлгүүд, туурийн зохиолууд, өмнө нь хэвлэгдэн гарсан "Сарны дусал", "Хожаберген баатар", "Хун шувууд буцаж ирэхэд" зэрэг номд орсон шилдэг бүтээлүүд, Монгол, Оросын нэрт яруу найрагч, зохиолчид болох М Б.Явуухулан, Р.Чойном, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Г.Аюурзана, Р.Гамзатов, С.Есенин нарын бүтээлээс казах хэлэнд орчуулсан шүлгүүд багтжээ.

Номд орсон бүтээлүүдийг яруу найрагчийн гэргий Б.Дарига эмхэтгэж, Б.Еркинбек хэвлэлийн эхийг бэлтгэсэн аж. Харин номыг хэвлүүлэхэд бизнес эрхлэгч Б.Төлеужан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

相关新闻