Гуравдугаар сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна.
Үүнээс 54 мян.тн-ыг импортлон авсан бол 5.7 мян.тн замдаа ачигдан ирж байгааг УУХҮЯ мэдээлэв.
Улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар 162,965 тн шатахууны
нөөцтэй байснаас А-80
автобензин 11,579 тн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тн буюу 38 хоног,
АИ-95 автобензин 3,106 тн буюу 38 хоног, ДТ 95,447 тн буюу 35 хоногийн нөөцтэй
байв.
Нийслэлд нийт
84,110 тн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу
хэвийн нөөцтэй байгаа аж.
Он гарснаас хойш манай улс 312.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 6.3 мян.тн, АИ-92 автобензин 117.0 мян.тн, АИ-95/98 автобензин 3.7 мян.тн, ДТ 155.7 мян.тн, онгоцны түлш 5.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 25.2 мян.тн-ыг эзэлжээ.