Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-10 20:14:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан 2022-2023 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр аймгийн ХХҮГ-ийн дарга С.Энхболд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Р.Амаржаргал нар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

2022-2023 онд 7 чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Сургалтын хөтөлбөр

2. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр /10 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай олгоно. /100 хувь эргэн төлөх нөхцөлтэй/

3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр /10 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно/

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр /5-10 хүртэл сая төгрөгийг 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай олгоно/

5. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр /5 хүртэл сая төгрөгийг 24 сарын дотор 100 хувь эргэн төлнө/

6. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр /Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах иргэн, ААН-д 10 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 хүртэл сарын хугацаатай нэг удаа олгоно/

7. Ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлнэ. /Нийтийг хамарсан ажил зохион байгуулах. Өдөрт 8 цагаас хэтрэхгүй ажиллана. Зардал 40 мянган төгрөг/

Төслийг 2022.03.10-ны өдрөөс 2022.04.10-ны өдрийг хүртэлх хугацаанд харьяа сум, багийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7037-0122, 9407-2500, 9907-2757, 9908-1020 дугаарын утсаар авах боломжтой ажээ.

相关新闻