Бокс, байт харвааны тамирчид Рио дахь бэлтгэлийн бааздаа байрлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-27 12:02:49

"Рио 2016" Зуны олимпийн XXXI дүгээр наадамд оролцох манай улсын шигшээ багийн тамирчдын байгаль цаг уурын дасан зохицлын урьдчилсан бэлтгэлийг "Функционар" клубт хийнэ. 

Зуны олимпийн XXXI дүгээр наадмын боксын төрөлд оролцох ОУХМ Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ Г.Ган-Эрдэнэ болон боксын шигшээ багийн багш дасгалжуулагчид, бэлтгэл хангагчид, түүнчлэн байт харвааны төрлөөр өрсөлдөх ОУХМ Ж.Гантөгс, багш, дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнтэй эхний ээлж энэ сарын 26-нд Функционаре бэлтгэлийн төвд ирлээ. 

Бокс, байт харвааны баг тамирчид бэлтгэлийн бааздаа анхны бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд бэлтгэлийн баазаас тамирчдын бэлтгэл хийх бололцоо нөхцлийг хангаж шинэ тоног төхөөрөмжүүдээр хангажээ. 

Б.Туул

相关新闻