“Ковид-19” халдварын 39 тохиолдол батлагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2022-03-20 11:09:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 39 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 21, орон нутагт 18 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Орон нутгаас хамгийн их буюу 6 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 15 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.


Коронавируст халдвартай 573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 139, хүндэвтэр 352, хүнд оноштой 68 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 1895 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.



相关新闻