Монгол хүн сансарт ниссэний ой, “Булганчуудын бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол хүн сансарт ниссэн
түүхэн үйл явдлыг "Булганчуудын бахархлын өдөр" болгон жил бүр тэмдэглэж
байхаар шийдвэрлэсэн. Монгол хүн сансарт ниссэний ойг тохиолдуулан БНМАУ,
ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” одонт Ж.Гүррагчаатай аймгийн
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд цахимаар уулзан,
мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн музейгээс сансрын нислэгтэй холбоотой түүхэн
баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн ЗДТГ-ын байранд гаргаж, иргэдэд сонирхуулж
байна.
Мөн монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой,
“Булганчуудын бахархлын өдөр”-т зориулсан
"Сансар 2022" марафон гүйлт Цогт хун
тайжийн талбайд болж байна.