Төрийн албаны ерөнхий шалгалтад 54 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын нэгэнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн байранд зохион байгууллаа. Шалгалт өглөө 08:00 цагаас эхэлсэн бөгөөд оройн 20:40 цаг хүртэл дөрвөн ээлжээр зохион байгуулагдсан аж. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 19-н хүртэл нэг сарын хугацаатай явагдсан бөгөөд нийт 164 иргэн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдээс 144 иргэн шалгалтад орж 54 иргэн буюу 37.5% нь тэнцсэн байна.