Ховд аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвд 1.3 тэрбум тоног төхөөрөмжийг нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу ирэх сарын 01-нээс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил орон даяар эхэлнэ.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Ховд аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд 1.3 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд шаардлагатай засварыг хийж байгаа аж.
Үүний дараа Эрүүл мэндийн сайд тус аймгийн төрөх эмнэлэгг, Зооноз Өвчин Судлалын Төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцлаа. ҮүнТүүнчлэн Ховд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөрийн аймгийн эрүүл мэндийн нөхцөл ба орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцооллын талаар энэ үеэр танилцуулав.
Ховд аймаг нь 76.1 мянган кв.км нутаг дэвсгэртэй Улаанбаатар хотоос 1425 км алслагдсан 17 сум, 91 багтай, 90 333 хүн амтай, 13 ястан амьдардаг. Тус аймагт 102 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг багөөд нийт 1369 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар 3474.8 сая төгрөг, аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, Хөшөөт хөгжил сан, сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 223.2 сая төгрөг, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 415.6 сая төгрөг, хандив тусламжаар 251.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. БОЭТ-ийн 50 ортой Хүүхдийн эмнэлэг шинээр барьж, ноднинэгдүгээр сард ашиглалтанд орсон. Дөргөн СЭМТ ажлын гүйцэтгэл 75 хувь, Алтай СЭМТ ажлын гүйцэтгэл75 хувь, Мөнххайрхан СЭМТ-ийн өргөтгөл “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр шинээр баригдаж,ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Манхан, Буянт, Эрдэнэбүрэн, Дарви сумын эрүүл мэндийн төвд 6 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн машин, Үенч сумын эрүүл мэндийн төв сумын давсан орлогоос түргэн тусламжий машин, нийт 11 машин шинэчилсэн. Ингэснээр эмнэлгийн түргэн тусламжийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдахгүй, чанар, хүртээмжтэй хүргэх боломж бий боллоо.БОЭТ-ийн “Эрүүл мэндийн дэмжих төв”-д Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 32 нэр төрлийн 34 ширхэг аппарат тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. ЗӨСТ-д “Био аюулгүй ажиллагааны Р-53” төслөөр, Полимеразын гинжин урвал”-ын машин 89 сая төгрөгөөр нийлүүлжээ. ЭМСХХ-5 төслийн санхүүжилтээр Булган сумын нэгдсэн эмнэлэг, Алтай, Дарви, Чандмань, Манхан сумын Эрүүл мэндийн төвд тус бүр 1.7 сая төгрөг төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нийлүүлжээ. Монгол улсаас Бүгд найрамдах Австри улсад суугаа ЭСЯ, байнгын төлөөлөгчийн газар, Цөмийн энергийн газраас Булган сумын нэгдсэн эмнэлэгт 221.7 сая төгрөгийн өртөгтэй “Рентген аппарат” шинэчилснээр баруун сумдын ард иргэд чирэгдэлгүй үйлчлүүлэх нөхцөл боломж бүрдсэн байна.