Төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 22.3 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2022 оны эхний улирлын байдлаар 13 722 эх амаржиж, 13 785 хүүхэд төрүүлсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 3 897 буюу 22.1 хувиар, төрсөн хүүхэд 3 967 буюу 22.3 хувиар тус тус буурчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 1.3 нэгж хувиар буурсан байна. 1000
хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон БаянӨлгий, Говьсүмбэр, Орхон, Дорнод
аймагт улсын дунджаас 0.1-1.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-2.0 нэгж
хувиар доогуур байна.