“Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хангалт сайжирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон
аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын мэдлэг чадвар, гадаад харилцааг нээлттэй түвшинд
хүргэх, нийгмийн асуудлыг дэмжих, шинэ технологи, арга барилыг орон нутагт
нутагшуулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Эмч” дэд хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад 15 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж, 21 төрлийн тусламж үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тухайлбал, БОЭТ-д орон нутгийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүдүүн шулуун гэдэс, ходоодны дуран, ариутгагч төхөөрөмж, улаан хоолой, ходоодны дуран, ургийн гажиг
оношлох 4D ЭХО аппарат, дижитал рентгенээр хангажээ. Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгөөр
ангиографийн аппарат, компьютер томографийн аппарат нийлүүлж тархины харвалт, зүрхний шигдээсийг
эрт илрүүлж, оношлох, эмчлэх чадавхыг нэмэгдүүлсэн байна. Мөн улсын төсвийн 900 сая төгрөгийн санхүүжилтээр сум, өрхийн эрүүл
мэндийн төвүүдэд 4D ЭХО аппарат, биохимийн аппарат, шээсний хагас анализатораар
хангаснаар тоног төхөөрөмжийн хангалт 95 хувьд хүрчээ.