ОРХОН: А.Амарын талбайд “Нэгдсэн өдөрлөг” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-12 16:45:47

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсгэн байгуулсны 60 жилийг ойг тохиолдуулан Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс А.Амарын талбайд "Нэгдсэн өдөрлөг" зохион байгууллаа.


Өдөрлөгт Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. 


Өдөрлөгийн үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулсан юм.


Мөн Орхон аймгийн Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги хамтарсан Дайчлан баривчлах ажиллагааны үзүүлбэр, Онцгой байдлын газраас аврах ажиллагааны үзүүлбэр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тусгай ажиллагааны үзүүлэх сургалтыг тус тус иргэдэд үзүүлж сонирхууллаа.









相关新闻