Цемент ачсан машин осолдож, 7 хүн амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт 50 тонн цемент ачсан Камаз осолдсон хэрэг гарчээ.
Тухайн камаз жолоодлого алдан тоормосгүй болж уруу замаар хурдтай явсаар замын хажууд явсан хүмүүс болон таксинууд, хүнсний дэлгүүр, айлын хашаа мөргөсний улмаас 7 хүн амиа алдлаа. Машинд жолоочоос гадна түүний эхнэр хоёр хүүхэд нь байжээ. Осол гаргасан жолооч, эхнэр нэг хүүхэд амиа алдсан бөгөөд нэг хүүхэд нь амьд үлдсэн ч бие нь хүнд байгаа.
Тус автомашин нь өнгөрөгч долдугаар сарын 10-нд болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж явсан аж.
Ш.Айзаря