“Хангарьд”, Спортын төв сургуулийн бөхчүүд 2 алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2022 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу лхагва гарагт хөвгүүдийн 3, охидын 4 жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.
Хөвгүүдийн
48 кг-д Спортын төв сургуулийн Д.Мөнхдөл, 55 кг-д Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клубийн Б.Одсүрэн, 80 кг-д Хэнтий аймгийн Х.Мөнхчулуун, охидын
43 кг-д “Хангарьд” спорт клубийн Б.Мөнгөнсолонго, 49 кг-д “Алдар” спорт хорооны
Г.Соёлмаа, 57 кг-д Спортын төв сургуулийн Б.Энхдангина, 73 кг-д “Хангарьд”-ын
Н.Баяржаргал нар жин тус бүртээ аваргын алтан медаль хүртлээ.
Хөвгүүдийн
48 кг (33 бөх):
1.
Д.Мөнхдөл (Спортын төв сургууль)
2.
Т.Мянганбанзрагч (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
3.
З.Мөнхсайхан (Төв)
3.
Д.Золбоо (Сэлэнгэ)
55 кг
(45 бөх):
1.
Б.Одсүрэн (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
2.
Ж.Ганбаяр (Тэх-Мөнх)
3. М.Сумъяабазар
(Алдар)
3. О.Тэнгисболд (Төв)
80 кг
(33 бөх):
1.
Х.Мөнхчулуун (Хэнтий)
2.
Л.Отгонбаяр (Тэх мөнх)
3.
Д.Базарсад (Булган)
3. Д.Ганхүлэг (Алдартан)
Охидын
43 кг (19 бөх)
1.
Б.Мөнгөнсолонго (Хангарьд)
2.
Г.Сарнай (Баянзүрх дүүрэг)
3.
Б.Чулуун-Эрдэнэ (Төв)
3. Э.Буянхишиг (Увс)
49 кг
(25 бөх):
1.
Г.Соёлмаа (Алдар)
2.
Ц.Одончимэг (Хангарьд)
3.
Н.Сувд-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод)
3. Н.Мишээл (Налайх)
57 кг
(22 бөх):
1.
Д.Энхдангина (Спортын төв сургууль)
2.
Б.Янжинлхам (Архангай)
3.
Г.Арвинбаяр (Алдар)
3. О.Ууганцэцэг (Сэлэнгэ
73 кг
(13 бөх):
1.
Н.Баяржаргал (Хангарьд)
2.
Т.Уянга-Эрдэнэ (Алдар)
3.
Р.Сувд-Эрдэнэ (Өвөрхангай)
3.
Б.Түмэндэмбэрэл (Увс)