Нийслэлийнхний 6.8 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-04-28 09:48:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 11, II тунд 16, III тунд 70, IV тунд 103 буюу нийт 200 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын 75.2 хувь нь I тунг, 72.1 хувь нь II тунг, 54 хувь нь III тунг, 6.8 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,798 (77.4 хувь), 16-17 насны 27,099 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад буй юм.

相关新闻