Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 86 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 86 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шинээр бүртгэгдсэн
халдварын тохиолдлын 57
нь Улаанбаатар хотод, 29 нь
орон нутагт батлагдсан байна.
Одоогоор уг халдварын
улмаас Улаанбаатар хот болон найман аймагт 305 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
17 хүн буюу 5.5 хувь нь нэн
хүнд оноштой байгаа аж.