Ж.Гантөгс 24 дүгээр байрт бичигдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ“Рио-2016” зуны 31 дүгээр олимпийн наадмын байт харвааны тэмцээн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа төрлөөр өчигдөр 09 цагт эхэллээ.
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа 6 сумаар 12 цуврал харваа Улаанбаатарын цагаар 23 цагийн орчимд дуусав. Манай тамирчин Ж.Гантөгсийн хувьд 664 оноогоор 24 дүгээрт бичигдээд байна. Тэрбээр хасагдах шатанд Тайландын Виттаяатай харвана. Энэхүү мэдээллийг Рио-гоос Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч У.Бадамцэцэг, гэрэл зурагчин Ч.Ганбат нар шуурхай илгээсэн юм.
Д.Өлзий