Б.Ахтаны мэндэлсний 120 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-08 15:22:03

   Монголын казах шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч, жүжгийн зохиолч Б.Ахтаны мэндэлсний 120 жилийн ойг ирэх онд тэмдэглэх бэлтгэл ажил эхлэв.

Астана хотын Төрийн бус олон нийтийн байгууллагын тэргүүн Б.Лашын ярихдаа,"Б.Ахтан бол Монголын уран зохиолын нэрт зүтгэлтнүүдийн нэг байсан. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан түүнд «Буурал нарс» хэмээн нэр оноосон. Түүний мэндэлсний 100 жилийн ойг 1997 онд Өлгийд тэмдэглэн, дурсгалын хөрөг бүтээн, ууган театрын хананд байрлуулсан. Одоо 120 жилийнх нь ойг Монгол, Казахстан даяар өргөн тэмдэглэхээр бэлтгэж эхэллээ. Яруу найрагчийн өвөөс гурван боть ном бэлтгэн гаргах гэж байна. Б.Ахтан Баян-Өлгий аймаг 1940 онд байгуулагдахад Хотон нуурын хавиас хар мод бэлтгэн сал боож, Ховд голоор урсган анхны клубыг барьж, эрхлэгчээр томилогдон ажилласан. Тус клуб хожмоо театр болон өргөжсөн. " хэмээн дурсав.

Харин Б.Ахтаны отгон хүү А.Олимпиад, "Аав минь клубын анхны жүжгийг  туурвин,  тайзнаа тавьж, дараа нь хэд, хэдэн жүжиг бүтээсэн. Клуб нь 1956 онд аймгийн хөгжимт театр болж өргөжсөн түүхтэй.Удахгүй 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа тус театрыг Б.Ахтаны нэрэмжит болгох асуудлыг холбогдох газруудад тавьж байгаа" гэв.

Ш.Айзаря

相关新闻