УИХ-ын гишүүн А.Сүхбат Баян-Өлгий аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙУИХ-ын гишүүн А.Сүхбат, ИТХ-ын дарга Д. Бауыржан болон Засаг дарга А. Гылымхан нар Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд ажиллалаа.
Дэлүүн сумын ард иргэдтэй уулзаж, уулзалтын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, тэдний санал, бодол, хүсэлтийг сонсов.
Гишүүн А.Сүхбат иргэдтэй хийх уулзалтын үеэр ярихдаа:- УИХ-ын гишүүний тангарагаа өргөж ажилдаа ороод удаагүй ч өөрийн сонгогдсон тойргоос өмнө Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд ажилалаа. Хэд хоногийн өмнө сумын Засаг даргатай уулзаж сумын төвтэй танилцлаа. Тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө ажиллана. Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан, Г.Солтан, Д.Мурат гишүүдтэй та бүхний төлөө хамтран ажиллана" гэв.
Дэлүүн сумын нутгийн удирдлагууд болон ард иргэд ажлын өндөр амжилт хүсч, УИХ гишүүн болон ИТХ-ын дарга, Засаг даргад дээл, малгай бүхий үндэсний хувцас, хурдан удмын морь бэлэглэв.
Ш.Айзаря