Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 6 төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-12 17:37:17

“Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй  тусламж хөтөлбөр”-ийн хүрээнд 500 төсөл хэрэгжээд байна.

Энэ сарын 16-нд дээрх хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү 6 төслийн гэрээнд гарын үсэг зурах юм байна.  Дээрх 6 төслийн нэг нь “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн их засварын төсөл” юм. Баянзүрх дүүргийн 53-р сургууль нь 2000 гаруй сурагчтай бөгөөд барилгыг 1973 онд барьсан ч  өнөөг хүртэл их засвар хийгээгүй аж. “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-өөр уг хичээлийн байрны гадна болон дотор засвар, цахилгаан ба халаалтын шугамыг засварласнаар сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлнэ хэмээн албаныхан хэллээ.

 Б.Заяа

相关新闻