Риогийн 7 дахь өдөр монголчуудын 2 дахь медальтан тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-13 12:47:30

“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын 7 дахь өдөр буюу 8 дугаар сарын 12-нд /Улаанбаатарын цагаар 13-ны өглөө 06 цаг орчимд/ боксын 60 кг жингийн медалийн төлөөх тулаанд ОУХМ Д.Отгондалай өрсөлдөгч Алжирын боксчин Реда Бенбазиз 3:0-ээр илүүрхэн ялж монгол түмнээ баярлууллаа.

Тэрбээр техник, ур чадвар, авхаалж самбаагаараа Риогийн олимпийн аварга болох бүрэн боломжтой гэдгээ энэ тулаанаар өрсөлдөгч нартаа харуулж чадлаа. Харин энэ өдөр жүдо бөхийн ОУХМ Б.Тэмүүлэн Алжирын бөхөд ялагдаж  тэмцээнээ дуусгав. Ийнхүү Монголын жүдо бөхийн шигшээ баг нэг мөнгөн медаль, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар "Рио-2016" наадмыг өндөрлүүлж байна.

Медалийн буухиа үргэлжилсэн энэ өдөр “Рио 2016” олимпийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд манай тамирчин Б.Есүй уралдаж бас нэгэн түүхэн амжилт тогтоосон нь гараандаа хоёрдугаар байрт орж, Монгол Улсын рекордыг 28.40 болгон шинэчилсэн юм.

Түүний өрсөлдсөн энэ төрөлд 91 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин ерөнхий дүнгээрээ 60 дугаар байр эзэллээ.

Д.Өлзий

相关新闻