“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” улс орон даяар болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-09-21 14:27:09

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Жил бүрийн хавар болон намар улс орон даяар уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” энэ баасан, бямба, ням гарагт улс орон даяар үргэлжилж байна.

 

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу зохион байгуулдаг.

 

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-ийн намрын баярыг 21 аймгийн Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын газар, орон нутгийн соёл, урлагийн байгууллага, сумдын соёлын төв, номын сангийн үйл ажиллагаанд тулгуурлан аймаг, сумдын төв талбайд, Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа соёл, урлагийн байгууллагууд болон төвийн соёл, урлагийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын оролцоотой нийслэлийн хэмжээнд тус тус зохион байгуулж буй юм.

 

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-2025” намрын баяраар уламжлал ёсоор нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ном, зохиолын дүрийн баатруудын хувцастай баярын жагсаал, зохиолчид болон хэвлэлийн газруудын номын худалдаа, зохиолчдын уулзалт, шүлэг яруу найргийн уншлага, шинэ номын худалдаа, шилдэг номын үзэсгэлэн “Уншсан номоо солилцъё, хандивлая” аян зэрэг иргэд олон нийтэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. 





相关新闻